
Брюс Ли (хят. 李振藩) нь Холливудын од, философич, тулааны урлагийн мастер, кино найруулагч, зохиолч байж чадсан гайхалтай хүн.
Түүнийг Таймс сэтгүүл 20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний тоонд Альберт Эйнштейн, Мартин Лютер Кинг, Адольф Гитлер нартай цуг оруулсан юм.
Брюс 1940 оны луу жил Сан Францискогийн хятад хороололд мэндэлсэн. Ээж нь түүнд дом болгон Ли Юн Фан гэдэг охин хүүхдийн нэр өгсөн. Учир нь муу сүнс эрэгтэй хүүхдийг жаахан байхад нь аваад явдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ.
Түүнийг гурван настай байхад гэрийнхэн нь Хонг Конгруу нүүсэн байна. Тэнд очсон хойноо ч гэсэн тэрээр кино болон, жүжигт тоглосоор байлаа. Гэхдээ дандаа охин хүүхдийн дүрд. Сургуульд орохдоо тэрээр охины нэртэй гэдгээ мэдэн нэрээ Брюс болгон өөрчилсөн байна. Сургууль дээрээ зодуулсныхаа дараагаас Кунг Фугаар хичээллэж эхэлжээ. Удалгүй өөрийгөө маш их авъяастайгаа харуулсан боловч үргэлж л зодооны хэрэгт орооцолддог болсон тул гэрийнхэн нь түүнийг Америк руу буцаан явуулсан.
Брюс Лигийн гэнэтийн үхэл нь түүний кино урлаг дахь байр суурийг нь хөдөлгөж чадаагүй юм. Нэгэн удаа тэрээр "Үхэшгүй мөнх байхын гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах" хэмээж байсан, тиймээс ч одоо түүний амьдралын талаар хэн нэгэн мартана гэсэн айдас үгүй.
No comments:
Post a Comment